Posts

Showing posts from May, 2018
Харах болгондоо хамгаас хайрладаг Харамлах болгондоо зүрх минь чанга цохилдог Эгэл чиний дүрд дасчээ би Эргэлзэх юм алга даа би чамдаа хайртай Нэрийг чинь сонсоод сэтгэл минь сэргэдэг Зүсийг чинь хараад зүрх минь догдолдог Дүрийг чинь хараад дотроо баярладаг Дуусахгүй шүлгийн эзэн чамдаа би хайртай
Өөрт чинь би дурлачихжээ уучлаарай Өр зүрх минь тэмүүлэх болжээ өршөөгөөрэй Өдөр бүр санах болжээ итгээрэй Өрөөл бусдаас харамлах болжээ ойлгоорой Буцааж болдоггүйгээр дасдаг болохоор Бусдад дурлахаас би эмээдэг Хамаг сэтгэлээ зориулдаг болохоор Хааяа би хайраас айдаг