hairiin shvleg
Уйлахад чинь гашуун нулимсыг чинь
Уруул хүрэхээс нь өмнө амсуулахгүй арчаад өгөх юмсан
Уйтгарлахад чинь хөндүүр сэтгэлийг чинь
Угт нь хүрэхээс нь өмнө гонсойлгохгүй хайрлаад явах юмсан
Алхам алхамаар дөхөж дассан хайрласан сэтгэлээ
Амрагийн дайтай зүрхээ өгсөн нууцхан хайраа
Алдахгүй гээд алгуурхан холдовч атгаж үлдсэн дурлалаа
Амьдралын минь бас нэгэн жирийн биш дуртгал дүүрэн өдрүүдээ
Мартахгүй, Гомдохгүй, Гунихгүй, Шаналахгүй
Миний сэтгэлд мөнх, үүрд, мөрөөдөл мэт оршин байх болноо хонгор минь
Явахад чинь буцах замыг чинь
Янагийн мөрөөр тодорсон гэмгүйхэн шөнүүдийг
Ялгуун саран мишээх тоолонд дурсан санааширч
Ядахдаа очоод нэг тэвэрчих юмсан гэсэн хүслийг минь битгий матраарай хайрт минь

Comments
Post a Comment